ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Төгсөх ангийн сурагчдын мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор "Мэргэжлээ зөв сонгоё" өдөрлөг боллоо. Тус арга хэмжээг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУИС, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуультай хамтран зохион байгууллаа. "Мэргэжлээ зөв сонгоё" өдөрлөгт 25, 29, 55,63, 70, 116 дугаар сургуулийн IX, XII ангийн 190 гаруй сурагч хамрагдсан бөгөөд мэргэжлээ хэрхэн зөв сонгох, мэргэжил сонгох алхмууд, ажил мэргэжлийн ялгаа, мэргэжил эзэмших ач холбогдолтой талаар мэдээлэл өглөө. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн төгсөх ангийн сурагчдад хандан мэргэжил эзэмших ач холбогдол, карьер, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ зөв сонгоод амжилттай хөдөлмөр эрхэлж байгаа сайн туршлагын таллаар мэдээлэл өгсөн юм.

Эх сурвалж www.zms.mn