Д.ДАРАМБАЗАР  

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн плей-оффын хагас шигшээ шатанд учраа таарсан Эрдэнэтийн Уурхайчид болон Хасын Хүлэгүүд багын цувралын дөрөв дэх тоглолт болж өндөрлөлөө. Цувралын эхний гурван тоглолтод харамсалтайгаар хожигдсон Хүлэгүүд нэмэлт цаг гаргасан ч 75-80 харьцаагаар хожигдож улирлаа дуусгалаа. Харин Эрдэнэтийн Уурхайчид дахин нэг өрсөлдөгчөө 4-0 харьцаагаар илүүрхэж финалд шалгарав. Тэд финалд Тэнүүн Өлзий Металл болон Завхан Бродерс багын хожсонтой нь аваргын төлөө тоглоно. 

Эх сурвалж: www.polit.mn