П.АМГАЛАНБАЯР

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр нар тэргүүлэн зодоглосон энэхүү барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан Б.Орхонбаяр, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарсан бол дунд шөвгийн наймд улсын харцага Б.Цэдэнсодном, өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Б.Батжаргал, Э.Даш  нар үлдсэн юм

Эх сурвалж:www.polit.mn