С.САРУУЛ

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.03.17/ нүүрсний ээлжит цахим арилжааг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн цахим арилжаанд БНХАУ-ын Xianjiade Energy resources International, “Shuangquan Energy, Wangjin Energy зэрэг гурван компани оролцож нэг тонн нүүрсийг 178,6 ам.доллароос дуудаж 182,1 ам.доллароор арилжлаа. Цахим арилжааны ялагчаар Wangjin Energy компани шалгарч  таван  багц буюу 32 мянган тонн түүхий коксжих нүүрсийг хамгийн өндөр үнээр буюу нэг тонныг 182,1 ам.доллароор худалдан авлаа.

Эх сурвалж: www.polit.mn