П.АМГАЛАН

Дэлгэцийн урлагийн шилдэг бүтээл шалгаруулах 95 дахь удаагийн “Оскар-2023” наадмын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотын "Долби" театрт болж өндөрлөлөө. Наадмын  шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч Оскар гардсан Мишель Ёо жүжигчний тухай 10 баримтыг танилцуулж байна.

  • Малайзын нэрт жүжигчин Мишель Ёо нь 1962 оны наймдугаар сарын 6-нд төрсөн.
  • Мишель Ёог багад нь Ёо Чу Кен гэж дууддаг байсан.
  • 15 настайдаа төрөлх нутаг Малайзаас Их Британид суурьшсан.
  • Малайзын миссийн тэмцээний шагналыг хүртэж, "Номхон далайн хатан хаан", "Мисс Мумба" зэрэг цолыг хүртсэн.
  • 1990-ээд оны үед Хонг Конгийн тулаант кинонд тоглож карьераа эхлүүлсэн.
  • 2017-2020 он хүртэл  "Paramount+" цуврал "Star Trek: Discovery" кинонд ахмад Филипа Жоржиугийн дүрд тоглосон.
  • Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг" наадмаас инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарсан
  • Мишель Ёо 60 настайдаа Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин, “Алтан бөмбөрцөг" наадмаас инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарсан.
  • “Everything Everywhere All at Once” киноны  дүрээрээ Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн.
  •  Оскарын шагнал хүртсэн анхны Ази эмэгтэй жүжигчин.

 Эх сурвалж:www.polit.mn