Б.Дамдин-Очир

Нүүрсний хэрэгт холбоотой гэгдэж буй УИХ-ын хэд хэдэн гишүүн бий. Тэдний зарим нь "...УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулъя" гэсэн хүсэлтээ чуулганы завсарлагаар гаргасан. Маргааш эхлэх хаврын чуулганаар тэдний хүсэлтийг хэлэлцэх тухай яригдаж байна. Тэгвэл АТГ-аас энэ хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлэхээр болсон байна.

Тэгэхээр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан АТГ-аас ирүүлсэн саналыг хянаад "...Үндэслэлтэй байна. Эрхэм гишүүд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй" гэж үзвэл уг ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах юм байна.

Эх сурвалж: polit.mn