Б.ДОЛЖИНЖАВ

95 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол Лос Анжелесийн “Долби” театрт эхэллээ. Энэ удаагийн Оскарын наадмаас "Everything Everywhere All At Once" киног шилдэг зураглал, шилдэг дэлгэцийн бүтээл, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй туслах дүр гэсэн шагналуудыг хүртлээ. Тодруулбал, тус кино 11 номинацид нэр дэвшсэнээс долоон шагналыг хүртлээ.

 Шилдэг зургийн шагнал хүртсэн "Everything Everywhere All At Once" киноны зураглал

 Шилдэг найруулагчийн шагнал хүртсэн "Everything Everywhere All At Once" киноны найруулагч Даниел Кван “Хэрэв энэ галзуу дэлхийд ямар нэгэн үймээн самуун дэгдвэл бидний хамгийн сайн хийж чадах зүйл бол нэг нэгнээ хамгаалах юм. Үүнийг ойлгох боломжийг олгосон бодит түүхээ хуваалцсан хүмүүстээ баярлалаа. Дэлхий асар хурдацтай өөрчлөгдөж байгаа учир бидний өгүүлсэн түүх тун удахгүй бодит болохвий гэдгээс би айж байна. Интернэтийн хурд секундээр өөрчлөгдөж байхад кинонууд жил жилээр өөрчлөгдөж байгаа нь надад айдас төрүүлдэг. Гэхдээ кинондоо чин үнэнч байдал, итгэлийг тусгасан. Киноны түүхүүд миний амьдралыг өөрчилж чадсан” гэж ярьжээ.

Эх сурвалж:CNN