П.АМГАЛАН

Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслол боллоо. Энэ үеэр нийт найман номинациар шилдгүүдийг тодруулав. Шилдэг эрэгтэй хөлбөмбөгчөөр үндэсний шигшээ баг болон Словакийн хоёрдугаар лигийн “Комарно” клубын довтлогч Г.Ганбаяр шалгарлаа.  Түүний тухай онцлох  10  баримтыг хүргье.

  • 2000 оны  есдүгээр сарын 3-нд төрсөн.
  • Г.Ганбаяр нь долоон настайгаасаа эхлэн хөлбөмбөг тоглож эхэлжээ.  
  • 2014 онд “Хоромхон” клубын залуучуудын багийн гишүүн болсон.
  • 2015 онд 17-оос доош насны шилдэг довтлогчоор тодорсон.
  • 2015 оны Монголын дээд лигийн улиралд тэрбээр 11 тоглолтонд 15 гоол оруулсан.
  • 2016 онд Пушкаш Академи клубтэй урт хугацааны гэрээ байгуулсан.
  • 2017 оны нэг, хоёрдугаар сард Хорват, Словак, Чехийн багуудын эсрэг нөхөрсөг тоглолтонд оролцсон.
  • Монгол Улсаас Европ тивийн мэргэжлийн хөлбөмбөгийн клубтэй гэрээ байгуулсан анхны  тоглогч.
  • Монголын хөлбөмбөгийн холбоо, Пушкаш академи клубын хамтын ажиллагаа, төслийн хүрээнд анх Унгарыг зорьсон  дөрвөн хөл бөмбөгчний нэг.
  • Довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог.

Эх сурвалж:www.polit.mn