Б.ОД

Улсын Филармонийн Симфони найрал хөгжим “Рапсоди” романтик үдшийн концерт Гэгээн хайрын өдөрт зориулан тоглохоор болжээ.

Тус тоглолтыг удирдаач Б.Анар удирдах бөгөөд Английн нэрт хөгжмийн зохиолчид болох Эдвард Элгар, Чарли Чаплин, Жон Барри зэрэг зохиолчдын хайрын сэдэвт хөгжмийн бүтээлүүд эгшиглүүлэх юм байна.

Тоглолтын гоцлол хөгжимчнөөр Улсын Филармонийн хийлч М.Хулан, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин А.Наранбаатар, дуучин Ч.Ану нар оролцох юм.

Тоглолт энэ сарын 13, 14-ний өдөр 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болно.

Эх сурвалж:www.polit.mn