Т.САЙХАН

Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордонд үргэлжилж байна.

Хөгжлийн банкнаас "Эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл олгов" гэх утгатайгаар 530 сая төгрөг "Молор констракшн" ХК руу шилжсэн байна. Үүнтэй холбоотойгоор "Молор констракшн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ мэдүүлэг өглөө. Тэрбээр "Молор констракшн" ХК-д хувьцаа эзэмшиж байсан түүх надад байхгүй. Намайг ямар үндэслэлээр энэ асуудалд холбогдуулж дуудсаныг ойлгоогүй. "Молор констракшн" ХК Хөгжлийн банктай холбоотой зээл авч байгаагүй юм байна. Энэ асуудалд дуудагдсан учраас ирэхээсээ өмнө судалж үзсэн. "Дархан гурил тэжээл" ХК-тай "Молор констракшн" ХК хувьцаа борлуулсан орлогоос 530 сая төгрөгийг шилжүүлсэн юм байна. Түүнээс биш Хөгжлийн Банктай ямар нэгэн байдлаар холбогдож байсан зүйл байхгүй. 

"Молор констракшн" ХК-ийн захирал Л.Бадамцэцэг миний ээж биш. Манай ээжийн дүү. Бас л андуурсан юм шиг байна. Яг үнэндээ сүүлд Хөгжлийн Банкнаас найман тэрбум төгрөг авсан асуудал бол "Дархан гурил тэжээл" ХК-ийн дотоод асуудал шүү дээ. Улсын төсөв дээр 2014, 2015 онд нийт 16 тэрбум төгрөгийг шинээр баригдах барилга байгууламжийн жагсаалтад Дархан Сэлэнгийн орионд үр тарианы үйлдвэр барих гэх заалтаар суугдсан юм байна. Энэ төсвийн дагуу шийдэгдээд явж байсан баримтууд харагддаг. Яагаад сүүлд зээл авснаа тухайн компани өөрөө тайлбарлах байх" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn