Д.Ганбат: Миний төлөө саналаа өгсөн 79493 гишүүндээ талархал илэрхийлье

0
хуваалцах
113
үзсэн

Т.САЙХАН

АН-ын 4/11 мэдээллийн цагаар тус намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат Улсын Дээд Шүүх болон цахим сонгуулийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2023 онд маш чухал улс төрийн үйл явц болох гэж байна. Юу юунаас илүү эдийн засгаа хөгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэх шаардлагатай. Үндэсний хэмжээний хоёр том намын нэг болох АН нь сөрөг хүчний байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байгаа юм. Намайг намын дарга болгохоор дэмжсэн намынхаа гишүүдэд баярлалаа.  Та бүхнийхээ итгэл найдварыг хүлээж, намынхаа шилжилтийн үеийг туулж, баялаг бүтээгч болох дундаж давхаргыг бүтээх ажилдаа шамдан орно. Энэ сорилтыг нэр хүндтэй туулна гэдэгтээ эргэлзэхгүй байгаа.

Саналын эрхтэй 153,000 гишүүн санал хураалтад оролцлоо. Үүнээс миний төлөө саналаа өгсөн 79,493 гишүүндээ талархал илэрхийлье. 

УИХ-д хоёр болон түүнээс дээш сонгогдсон АН-ын цөөн гишүүн бий. Тэдгээрийн нэг нь би билээ. Намайг сайн ажиллаач ээ гэдэг үндэслэлээр саналаа өгсөн болов уу гэж бодож байна. 

Ардчиллын төлөө гэсэн иргэн бүрийг нэгдэн нягтрахыг уриалах гэсэн юм. Төөрөлдсөн олон гишүүнээ цэгцэлж, үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдэж ажиллана. Юу юунаас илүү дутагдаад байгаа сөрөг хүчний бодлогыг хэрэгжүүлэх юм. 

Зүүний талын намын эсрэг бодлогын өрсөлдөөн явуулж ажиллах шаардлагатай байна. Надад санал өгсөн намын гишүүдийн итгэл найдвар талаар болохгүй" хэмээв.

Эх сурвалж:www.polit.mn