З.Батцэцэг
  
Казахстаны авьяаслаг дуучин тайзан дээр гарч, өвөрмөц хоолойныхоо ачаар олны танил болсон. Димаш Кудайбергений амжилтанд хүрэх зам юу байв, түүний хувийн амьдрал ямархуу байна, дуучин өнөөдөр карьерын хөгжлийн ямар шатандаа явж байгаа талаарх амьдрал, уран бүтээлийн сонирхолтой баримтуудыг хүргэе.
Дуучин 1994 оны тавдугаар сарын 24-нд Баруун Казахстаны нэг мужийн засаг захиргааны төв Актюбинск (орчин үеийн Актобе) хотод уран бүтээлчдийн гэр бүлийн ууган хүүхэд болон төржээ. Хүү төрөхдөө Динмухаммед гэдэг нэрийг авсан боловч гэр бүл нь Димаш гэж дуудаж эхлэв. Тэрээр Раушан хэмээх охин дүү, Абилмансур (Мансур) эрэгтэй дүүтэй. 


Димаш уран бүтээлч хүмүүсийн дунд өсчээ. Түүний аав Канат Кудайбергенулы Айтбаев, Соёлын газрын дарга, Казахстаны гавьяат дуучин, яруу найрагч. Ээж Светлана Айтбаева филармонийн жүжигчин, Казахстан улсын гавьяат дуучин. Эмээ Миуа Низамутдинова нь багш, төрөлхийн дуулах авьяастай. Өвөө Бурханберген Айтбаев нь домборчин хүн юм. 
Канат, Светлана нар Казахстанд алдартай дуэт. Тэд орон даяар аялан тоглолт хийхдээ заримдаа том хүүгээ дагуулан явдаг байсан ч ихэнхдээ аавынх нь эцэг эх түүнийг хүмүүжүүлэх ажилд оролцдог байв. Тэд ач хүүгээ хөгжимд дуртай болгосон байна. Залуу Димаш тайзан дээр өөрийгөө зурж, од болохыг мөрөөддөг байсан тул түүний хувь заяа урьдаас тодорхойлогдсон гэхэд болно. 
Өсвөр насандаа тэр таеквондогийн спортыг сонирхож, дөрвөн жилийн турш Солонгосын тулааны урлагт суралцсан. Эрүүл мэндийн асуудлаас болоод усанд сэлэх болсон. Тэрээр эрэгтэй хувцас, цагны брэндүүдийн элч бөгөөд дизайнер Гоко Залдитай хамтран ажиллаж, өөрийн "Хөгжмийн үнэр" үнэртэй ус, элит цай, шоколадыг гаргасан. Мөн клипний найруулагч, буяны үйлстэн юм. Дуучин 2023 онд Нью-Йоркийн кино академид "Болашак" тэтгэлэгт дадлага хийх гэж байгаа тул видео зураг авалтын ур чадвараа дээшлүүлэх боломжтой болно. 
АНУ-ын MTV телевизээр цацагдсан Кевин Кенитэй хийсэн ярилцлагадаа тэрээр "Project C.U.R.E" ашгийн бус эмнэлгийн байгууллагын төлөөлөгч болсон тухайгаа хэлсэн юм. 
Димаш залуу авьяастныг дэмждэг. 2021 онд "Baqytty Bala" тэмцээнд түрүүлсэн бөгөөд Адель Кунадилова бие даасан тоглолтод түүнтэй хамт дуулах боломж олджээ. Саяхан Димаш өөрийн хөгжмийн академийг нээхийг мөрөөдөж, нарийн төвөгтэй хөгжим бичих хүсэлтэй байгаагаа хэлжээ. Илья Дмитрячевт өгсөн ярилцлагадаа тэрээр Фредди Меркури, Майкл Жексон нарын үнэнч шүтэн бишрэгч гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

 

Димаш гэр бүлийнхэнтэйгээ маш их цагийг өнгөрөөдөг

 

Тэр найз охинтой юу. Энэ асуултыг Казахстанаас бусад оронд байдаг Димашийн шүтэн бишрэгчид нэг бус удаа асуусан. Саяхан дуучны найз охин нь их сургуульд сурч байхдаа танилцсан найруулагчийн ангийн оюутан Нурсауле Аубакирова гэдэг нь тодорхой болсон. Гэвч 2022 оны арваннэгдүгээр сард Димаш хамт байхаа болиод удаж байгаа гэдгээ зарлав. Одоогоор Димаш гэрлэх гэж яарахгүй байгаа бөгөөд түүний шинэ амраг хэн болох нь одоогоор тодорхойгүй байна. 
Димаш Кудайберген одоо дуучин 28 настай.  Дуучин анх хоёр настайдаа тайзан дээр гарч, театрын жүжигт богино хэмжээний дүрд тоглосон. Димаш таван настайгаасаа эхлэн төрөлх хотынхоо хөгжмийн коллежийн хүүхдийн студид суралцаж, зургаан настайдаа Айналайн хөгжмийн шагнал хүртжээ. Долдугаар ангиа төгсөөд хөгжмийн коллежид орсон байна. Поп жазз дуулах факультетэд хувь заяа түүнийг Казахстаны алдарт дуучин Марат Айтимовтой уулзуулжээ. Багш нь үндэсний уламжлалаа хайрлах сэтгэлийг төрүүлж, дуу хоолойгоо чадварлаг гаргажээ. 

 

Димаш Кудайбергений хоолой хэдэн октавтай вэ

Уран бүтээлчийн хоолой зургаан октавын хүрээтэй. Тэрээр уянгын тенортой бөгөөд бельканто дуулах арга техникийг эзэмшсэн. Димаш коллежид сурч байхдаа улсын хэмжээний хэд хэдэн тэмцээнд оролцож, 2012 онд Жас Канат Гран При хүртжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан казах хөгжмийн зохиолч Кенес Дюйсикеев түүнийг урлагийн их сургуульд урьжээ. Димаш боломжоо ашиглаад коллежийн дараа их сургуульд орсон. Суралцах хугацаандаа тэрээр үргэлжлүүлэн тоглож, шагнал хүртэж байв. 
2019 онд дуучин магистр төгсөж, докторын зэрэг хамгаалахаар шийдсэн. Димаш Кудайберген (2016), Хятадад гурвалсан цагаан алтаар шалгарсан “ID” (2019), “Димаш Кудайберген, Игорь Крутой” (2021). 
 
Хятад, АНУ-д амжилт гаргасны дараа дуучин BlackGold Talent болон BMG хөгжмийн брэндүүдтэй ашигтай гэрээ байгуулжээ. 2022 оны арванхоёрдугаар сард болсон Төв Азийн хэвлэл мэдээллийн анхдугаар форумд илтгэл тавьж, “Нэг тэнгэрийн түүх” дууны клипийг толилуулсан юм. 
Оны төгсгөлд дуучин Ереван дахь хаврын тоглолтоо, 2023 оны зургадугаар сард Малайзад шинэ бие даасан тоглолтоо хийхээ зарлав. Нэгдүгээр сард тэрээр хоёр дүүтэйгээ хэрхэн клипний зураг авалт хийж байгаагаа харуулсан. Энэ дууны зохиогч нь дүү Мансур нь юм. 
Дуучин, ая зохиогч, хөгжимчин Димаш Кудайбергенийг Казахстанаас өөр улсад ч сайн мэддэг. Төрөлхийн авьяас, гайхалтай хичээл зүтгэлийнхээ ачаар тэрээр уран бүтээлээрээ шүтэн бишрэгчдээ баярлуулсаар байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 22, 23 (7007, 7008)