"Байгаль орчноо хамтдаа хайрлая" уриан дор “Ногоон дэлхий (Green Earth)” арга хэмжээг нийслэлийн Баянзүрх дүүрэгт 2022.11.27-ны Ням гарагт Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх)-ийн дэргэдэх ажилчин залуу сайн дурынхны баг болох ASEZ WAO-с зохион байгууллаа. “Ногоон дэлхий” арга хэмжээнд хотын төвийн гудамж талбайг цэвэрлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн төлөөх байгаль орчноо хайрлан хамгаалах үйл ажиллагаанууд багтдаг юм. ASEZ WAO-н албаны хүн хэлэхдээ “Эх дэлхийнхээ байгаль орчныг хайрлан хамгаалж, эрүүл саруул орчин бүрдүүлэн амьдрах үйлсэд хүн бүр оролцох үүрэгтэй. Өдөр тутмын амьдралдаа байгаль орчноо хайрлан хамгаалах ажлыг хийж хэвших нь өчүүхэн багаас агуу үйлс хийж бүтээхийн эх үндэс болно гэдэгт итгэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ өдөр ASEZ WAO-н залуус ба тэдний найз нөхөд, ойр дотнынхон гээд 100 гаруй залуус цуглан Зүүн дөрвөн замаас Офицерын тойрог хүртэлх 1.8 км замыг цэвэрлэлээ. Хөлдөж зузаарсан цас мөсийг хагалж зөөн, мөн ойр орчимын хогийг цэвэрлэв. Хүйтний эрч чангарч, гадаа цасан шуургатай байсан ч энэхүү аяныг өрнүүлж буй залуучууд инээмсэглэн, баяр хөөртэйгөөр нийгэмд тустай сайн дурын ажил хийж байгааг харахад үе тэнгийн залуучуудад үнэхээр үлгэр дуурайл үзүүлэх сайн үйлс боллоо. Гурван цаг орчим үргэлжилсэн энэхүү цэвэрлэгээгээр нэг удаагийн болон хуванцар эд зүйлс, лааз, гээд төрөл бүрийн хог хаягдлаар дүүрэн нийт 10 гаруй уут хог цэвэрлэсэн байна.

Цэвэрлээгээний ажилд дэмжлэг үзүүлэн оролцсон Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ийн ажилтан х. Болорцэцэг “Хувьтай хүн хур борооноор гэсэн үг байдаг. Цалин цагаан цастай энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхий нийтэд эх дэлхийгээ хайрлая уриатай ASEZ WAO-н залуучууд болох Бурханы сүмийн хамт олон өнөөдөр дэлхий нийтээр хэрэгжүүлдэг цэвэрлэгээний хөдөлгөөнөө Нийслэлийн хот тохижилтын газарын хамт олон бидэнтэй нэгдэн, нэгэн гэр бүл болж хамтран ажиллаж байгаад маш их баяртай байна. Та бүгдийн хойшдын ажил үйлс нь үргэлж өөдрөг бүтэмжтэй байж, дэлхий нийтэд энэ ажил улам өргөжин дэвжихийг хүсэн ерөөе” хэмээн залуучуудтай нэг өдөр хамтран ажилласан сэтгэгдлээ ихэд догдлонгуй хувуулцлаа.

Сайн дурын ажилд Солонгос улсаас ирээд оролцсон ASEZ WAO-н гишүүн Ким ЫнЖон “Бурханы сүмийн залуучууд энэ удаа гадаадын 8 улсад 15 баг болж томилогдсон юм. Манай баг Монголд томилогдон ирээд замын цас цэвэрлэх хөдөлгөөн өрнүүллээ. Бидний ажлыг Баянзүрх дүүргээс маш их дэмжсэнээр олон гишүүдтэйгээ хамт цас цэвэрлэх ажлаа саадгүй хийгээд дууслаа. Юун түрүүнд ийм боломжийг зөвшөөрсөн Елохим Бурхандаа чин сэтгэлээ талархаж байна” хэмээн ярив.

ASEZ WAO-н байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ажлууд оны эцэс хүртэл үргэлжлэх аж. "No more GPGP" (Хуванцар хог хаягдлыг багасгах), "Green Earth" (Гудамж талбай цэвэрлэх), "Blue Ocean" (Гол мөрөн, далай тэнгис цэвэрлэх), "Mother’s Forest" (Дэлхий даяар мод тарих), "Green Workplace” (Ажлын байран дахь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа) зэрэг ажлуудыг тэд дэлхийн өнцөг булан бүрд өрнүүлж байгаа бөгөөд 2022.11.27-ны өдөр АНУ, Солонгос, Филиппин, Сингапур, Малайз, Энэтхэг, Мексик, Перу, Аргентин, Буркина Фасо, ӨАБНУ, Монгол зэрэг орнуудад нэгэн зэрэг явагдсан байна.

ASEZ WAO баг өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Чулуун-Овоо, Сансар орчим, Хан-Уул дүүргийн Богд уул, Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороолол, Чингэлтэй дүүргийн Бөмбөгөр худалдааны төв зэрэг газруудад цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхийн төлөө цэвэрлэгээний хөдөлгөөн өрнүүлж байжээ. Тэд байгаль орчинд ээлтэй сайн үйлсийн аян өрнүүлэхээс гадна Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын замын өвчтэй хүүхдүүдийг эмчлэх зориулалттай эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл хандивласан байна. Өвлийн улиралд утаа ихэсч, амьсгалын замын өвчний улмаас тус эмнэлгийг зорин ирдэг хүүхдүүдийн тоо хоёр дахин нэмэгддэг ийм үед тус эмнэлгийн хувьд ASEZ WAO-н залуучуудын дэмжлэгтэйгээр тулгараад байсан хүндрэл дараалал нь хөнгөвчлөгдсөн байна.

Энэ мэт сайн дурын ажлуудыг дэлхий даяар идэвхтэй өрнүүлсээр байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийг дэмжих, яаралтай тусламж үзүүлэх, соёлын солилцоо зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаануудаараа хүн төрөлхтний хөгжил болон дэлхий дахины тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг байна. Тус ажлууд нь "Бид нэг гэр бүл болж, эх дэлхийгээ эхнээс нь дуустал аварцгаая" гэсэн утгатай ASEZ WAO-н нэрний утгатай тохирч байгаа сайн дурын ажлууд юм.

ASEZ WAO баг энэ сарын 21-нд Англи улсад болсон 2022 оны “Ногоон алим” шагнал гардуулах ёслол дээр "Mother’s Forest" төслийг амжилттай хэрэгжүүлснийхээ төлөө мөнгөн шагнал хүртжээ. Түүнчлэн олон улсын байгаль орчны “Ногоон дэлхий” шагнал болон “Ногоон алим” шагналыг 2020 оноос хойш гурван жил дараалан авсан бөгөөд “Ногоон дэлхийн элч” гэх нэр хүндтэй шагнал ч мөн хүртсэн байна. 2020 оноос хойш гурвалсан шагнал (“Ногоон алим”, “Ногоон дэлхий”, “Ногоон дэлхийн элч”) хүртээд буйд нь уг шагналыг зохион байгуулагч “Green Organization” дэлхийн байгууллагаас онцгойлон баяр хүргэж, урам өгөх зорилгоор хөгжиж буй орнуудад 100 мод тарьж, багийн залуусыг урамшуулсан ажээ. Өнгөрсөн хугацаанд тэд мөн АНУ-ын ерөнхийлөгчийн Сайн дурын ажлын алтан шагнал (байгууллагад олгодог дээд шагнал), Чили улсын Чиликура хотын даргын хүндэт өргөмжлөл, Перу улсын Уанкайо хотын даргын шагналыг ч мөн гардан авсан байна.