"Зууны мэдээ" хэвлэмэл сонин  болон zms.mn, polit.mn  сайтууд 2026 оны 9 дүгээр сарын 21-27-ны долоо хоногт юуг онцлов. 

-"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, Алтай констракшны Х.Бат-Эрдэнэ нарын төлөхгүй байгаа  зээлийн асуудал. "Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна" гэсэн гарчгаар эхэлж, "...174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!". Иргэд зээлээ төлөхгүй бол хар дансанд орж, хамаг юм нь хаагддаг байхад томоохон бизнес эрхлэгчид болох Б.Эрдэнэбат, Х.Бат-Эрдэнэ нар төлөхгүй явж болоод байгаа нь нийгмийн шударга ёсны хувьд анхаарал татсан сэдэв яах аргагүй мөн тул нийгмийн сүлжээнд олон уншигч энэ талаар шүүмжлэлтэй байр сууриа илэрхийлж, “Зууны мэдээ”-гийн нийтлэлүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

 

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ дэх үйл ажиллагаа
Гадаад бодлогын хамгийн том сэдэв байлаа. Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы индрээс Монгол Улсын гадаад бодлого, "Даян дэлхийг амар амгалан" болгох тухай уриалсан нь зөвхөн “Зууны мэдээ”-гийн хувьд ч биш, Монголын хэвлэл мэдээллийн хувьд онцолсон сэдэв байв.  

 

-Хууль зүй дотоод хэргийн сайдын томилгооны гацаа өнгөрч буй долоо хоногт шийдвэрлэгдэж, Г.Тэмүүлэнг томиллоо. Сайдын томилгооны үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “МАН-ын 30 гишүүн өнгөрсөн долоо хоногт сайдын томилгоог хэлэлцэх хуралдаанд суухгүй гацааж байсан. Энэ долоо хоногт яагаад ороод ирэв, ямар наймаа хийчихэв” гэж шүүмжилсэн нь сайдын томилгоо ба МАН-ын бүлгийн зөрчлийн нөхцөл байдлыг оновчтой тодорхойлсон тодорхойлолт байлаа.

 

-Монголбанкны инфляцыг бууруулах, төсвийн тэлэлтийг хязгаарлах тухай санал, Сангийн сайд З.Мэндсайханы "Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш 2027 оноос авахаар тохирсон" гэсэн хоёр тусдаа сэдэв боловч улс орны эдийн засгийн хувьд “инфляц ба Оюутолгой” гэж холбогдох чухал сэдэв байлаа.

 

-Долоо хоногийн баасан гариг бүр Баасан гараг бүр “Зууны мэдээ” сонины VII нүүрт нийтлэгддэг англи хэлний Weekly булан энэ долоо хоногоос дөрвөн нүүртэй ЦАХИМ СОНИН болж өргөжлөө. Монголын улс төр, эдийн засаг, олон улсын хамтын ажиллагаа, нийгэм, соёлын тухай мэдээ, нийтлэлийг англи хэлээр уншихыг хүсвэл zuuniimedee.mn-ээс худалдан авч унших боломжтой боллоо.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn 

Эх сурвалж: zms.mn

Зууны мэдээ сонины маркетингийн албатай харилцах утас: 88099624