П.АМГАЛАН

Гавьяат тамирчин М.Нандинцэцэг  АНУ-ын Мэриланд мужийн Балтимор хотын "Patapsco arena"-д  энэ сарын 26-ны мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа хийлээ.“PTP” ( Ponytail Promotions) промоушений хүрээнд зохион байгуулсан “World Championship Boxing Series LXXXI” хүрээнд Мичиган мужийн Ш.Жонстой ( Shynyia Jones) хийж, эхний раундад өрсөлдөгчөө нокаут ( КО)-аар ялав.

М.Нандинцэцэг сонирхогчдын боксоор 2014 оны Азийн наадам, 2018 оны дэлхийн аваргаас тус тус хүрэл медаль хүртэн манай эмэгтэй боксчдын анхны медалийг авчирч байлаа. Мөн эмэгтэй боксчдоос анхны гавьяат болсон тамирчин юм. Дэлхийн цомын мөнгө, Азийн аваргын нэг мөнгө, гурван хүрэл медалийг эх орондоо авчирч байсан манай шилдэг боксчдын нэг билээ.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын Виржиниад амьдарч, бэлтгэл сургуулилалтаа хийж, уралдаан тэмцээнд оролцсоор байгаа. М.Нандинцэцэг өнгөрсөн тавдугаар сард Тулса хотноо болсон сонирхогчдын боксын АНУ-ын үндэсний аварга шалгаруулах "Алтан бээлий" тэмцээнд “Golden Gloves of America”-гийн 54 кг “119 lbs”-гийн буюу bantamweight жинд торолгүй түрүүлж аварга болж байсан билээ.

Эх сурвалж:www.zms.mn