Т.САЙХАН

33 дахь удаагийн "Гоёл-2023" наадам  "Шангри Ла" зочид буудалд өчигдөр болж, шилдгийн шилдэг топ моделиор загвар өмсөгч Б.Баярцацрал шалгарчээ. 

Топ модель Б.Баярцацрал энэ үеэр  "Гоёл" наадмын  отгон топ модель болсондоо туйлын баяртай байна. Энэ нэр хүндтэй шагналыг нэр төртэй авч явна гэдэгт итгэлтэй байна. Би анх 14 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн бөгөөд "Шилмэл загвар" агентлагийн модель. Харин "Гоёл" наадамдаа 13 дахь жилдээ оролцож байна. "Гоёл" наадмаар шинэ дизайнер, хувцас загварын брэнд, залуу загвар өмсөгчдийг гаргаж ирдгээрээ онцлог гэлээ. 

Мөн тус наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр М.Нармандах, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Д.Ачтай нар тодорсон байна. 

Эх сурвалж:www.polit.mn