Цагааннуур боомтыг байнгын ажиллагаатай болгоно

0
хуваалцах
78
үзсэн

Т.САЙХАН

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Цагааннуур боомтыг байнгын ажиллагаатай болгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна. 

Энэ боомтоор ОХУ-аас баруун аймгуудын хэрэглээний нефть, хүнс, малын тэжээл, бусад барааг импортолдог.

Үүнд шатах тослох материал 60 хувь, малын тэжээл 15 хувь, хүнс, бусад бараа материал 25 хувийг эзэлж байна. Энэ онд улсын төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn