Хил хамгаалах байгууллагын түүхт 93 жил, Монголын хилчдийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим хилчнийг шагналаа.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Хил хамгаалах ерөнхий газрын хурандаа П.Батбилэг, Цэргийн гавьяаны одонгоор хурандаа Д.Бат, дэд хурандаа Б.Буянням, дэд хурандаа А.Бадамжаргал, Цэргийн хүндэт медалиар Хилийн цэргийн 0218 дугаар ангийн дэд хурандаа Х.Билэгбаяр, дэд хурандаа Д.Амарсанаа, Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн дэд хурандаа О.Цогмандал нарын алба хаагчдыг шагнасан байна.







