П.ЛХАГВА
Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн Баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойн арга хэмжээ Увс аймагт эхэллээ.
Ойн нээлтийн хүрээнд Увс аймгийн музейд Маршал Ю.Цэдэнбалын амьдрал, түүхэн замнал, үйл хэрэг, Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг харуулсан шинэчлэн тохижуулсан танхимын нээлт боллоо.
Тус арга хэмжээнд төр, орон нутгийн удирдлагууд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөлөл, төрөл төрөгсөд, ахмад үеийн төлөөлөл болон хүндэт зочид оролцов.
Ойн хүрээнд Маршал Ю.Цэдэнбалын түүхэн үйл хэрэг, өвийг хойч үед сурталчлан таниулах олон талт арга хэмжээ Увс аймаг болон Давст суманд үргэлжилнэ.
Эх сурвалж: zms.mn