Налайх дүүрэг: 19 хүүхэд хордож, зургаа нь эмнэлэгт хүргэгджээ

0
хуваалцах
101
үзсэн

Т.САЙХАН

Налайх дүүрэгт 19 хүүхэд хордож зургаа нь эмнэлэгт хүргэгджээ. Үүнээс одоогоор дөрвөн хүүхдийг Эх нялхаст, хоёрыг нь тус дүүргийн эмнэлэгт эмчилж байна. Хүүхдүүдийн бие тогтвортой болсон гэж Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар мэдээлжээ. 

Тодруулбал, өчигдөр таван хүүхдийн бие тавгүй байна гэсэн дуудлага ирж, дуудлага мэдээллийн дагуу эмч нар очиж, эмчилгээ, оношилгоо хийжээ. Зургаан хүүхдийн биеийн байдал тавгүйрхсэнтэй холбогдуулан тухайн ангийн нийт 19 хүүхдийг урьдчилсан үзлэг шинжилгээнд хамруулсныг эх сурвалж хэллээ. Урьдчилсан байдлаар анги танхимд ямар нэг хорт бодис, хордуулах зүйл байгаагүйг тогтоосон байна. Үргэлжлүүлэн хүүхдүүд юунаас болж хордсоныг шалгаж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn