Т.САЙХАН

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-40” яруу найргийн наадам энэ сарын 24-нд болохоор товоо зарлажээ. Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг ташлан Их хааны суу алдрыг алдаршуулан мөнхлөх, үйлс бүтээлийг хойч үедээ таниулан сурталчлах зорилгын хүрээнд “Болор цом-40” яруу найргийн наадам болж буйгаараа онцлогтой.

“Болор цом-40” яруу найргийн наадамд бүтээлээ ирүүлэх найрагчид тухайн онд бичсэн, ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй хоёр шүлгийг Монголын зохиолчдын эвлэлийн хороонд өөрийн биеэр авч ирж бүртгүүлэх юм. Наадамд ирүүлэх хоёр бүтээлийн нэг нь Эзэн Чингис хааны суу алдар, үйлс бүтээлийг алдаршуулан дуулсан утга агуулга бүхий байх юм байна.

Эх сурвалж:www.polit.mn