Т.САЙХАН

Увс аймгийн 0245 дугаар цэргийн ангид энэ сарын 29-ны өдөр 19 настай С нь нас барсан байдалтай олджээ. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газар тайлбартаа “19 настай С нь Хөвсгөл аймгаас 2022 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн бөгөөд энэ сарын 28-ны өдрийн 16.00 цагт үхрээ хайхаар хөдөлжээ. Хамгийн сүүлд малын сууринд үүрэг гүйцэтгэж байгаа тухай тухайн цэргийн ангидаа мэдэгджээ. Үүнээс хойш холбоо бариагүй тул цэргийн ангиас уг байлдагчийг 20.00 цагаас эхлэн эрэн хайсан.

Харамсалтай нь энэ сарын 29-ны 13.00 цагийн орчимд хилийн заставаас 8 км зайд, малын сууринаас 12 км-ийн зайд модноос боомилогдсон байдалтай олдсон. Талийгаачийг ямар шалтгаанаар амиа хорлосон болохыг цагдаагийн байгууллагаас тогтооно" гэжээ. 

Одоогийн байдлаар уг хэргийг Увс аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn