Т.САЙХАН

Их Британийн хатан хаан Элизабетын нас барсан шалтгааныг албан ёсоор зарлажээ.

Түүнийг есдүгээр сарын 8-ны өдрийн 3:10 цагт “өндөр нас”-ны улмаас таалал төгссөн гэж нас барсан тухай бүртгэлд нь тэмдэглэсэн байна.

Нас барахдаа 96 настай хатан хаан Шотландын Балморал шилтгээндээ байрлаж байсан юм.

1952 оноос хойш 70 жилийн турш хаан ширээнд заларсан Хоёрдугаар Элизабет нь Британийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хаан болсон байна.

Эх сурвалж:www.polit.mn