АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп эмээ Мари Зелничковагийн 100 насны ойг Майами дахь гэртээ тэмдэглэжээ. Тэрээр энэ баярын гэр бүлийн зургуудаа Instagram хуудсаараа хуваалцсан байна.
Өнгөрсөн есдүгээр сарын 26-нд болсон ойн баярт Мари эмээгийн Иванка, Дональд Трамп бага, Эрик Трамп нар болон тэдний гэр бүл, хүүхдүүд нь иржээ. Товчхондоо бол, гэр бүлийн үе үеийн төлөөлөл нэг зурагт багтжээ. Иванка Трамп “100 жилийн амьдрал, хайр, гэр бүл, дурсамж” гэж Instagram-даа бичсэн байна.
Иванка өөрийн эмээгээ “Babi” гэж дууддаг бөгөөд түүнийг “үнэхээр халамжтай хүн” гэж тодорхойлсон байна. Тодруулахад 100 насны ойгоо тэмдэглэж байгаа Мари бол 2022 онд нас барсан Ивана Трампын ээж. Чехословакт төрсөн Ивана 1977 онд Дональд Трамптай гэрлэсэн ба Иванка, Дональд Трамп бага, Эрик Трамп нар бол тэдний хүүхдүүд. Иванка ээжийнхээ тухай хэлэхдээ, ойн баярын үеэр ээжийгээ маш их санасан ч, гэр бүлийнхэн хуваалцсан түүхүүдээр дамжуулан дурсамж нь амьд байсан гэжээ. Мари эмээ одоо Иванка, Жаред Кушнер нарын гэр бүлтэй хамт амьдардаг аж.
Мари эмэээгийн 100 насны ойн тухай Fox News-ийн нийтлэлд хэдэн мянган хүн лайк дарж, сэтгэгдэл үлдээсэн байна.
Эх сурвалж: zms.mn