ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц ням гарагт Киевт айлчилж, Украинд 1.3 тэрбум еврогийн /1.5 тэрбум доллар/ шинэ тусламжийн багц өгөхөө зарлалаа. Оросын талын зүгээс Украйнд өгч байгаа цохилт эрчимжиж буй үед энэ айлчлал болж байгаа юм.
Шинэ тусламжийн багцын ойролцоогоор нэг тэрбум евро нь цэргийн тусламж бөгөөд холын тусгалтай цохилтын зэвсэг, байлдааны дрон, хиймэл дагуулын технологи багтаж байна. Үлдсэн 350 орчим сая евро нь өвлийн өмнө генератор, дэд станц, засварын ажилд зориулсан эрчим хүчний тусламж болно. Ингэснээр Мерц “Украин Оросын хөөргөх талбайг онилох боломжтой болно” гэж хэлсэн байна.
В.Зеленский айлчлалыг Украинд үзүүлж буй дэмжлэгийн чухал дохио гэж үнэлж, тусламж агаарын довтолгооноос хамгаалах чадварыг хурдан бөгөөд бодитойгоор нэмэгдүүлнэ гэсэн байна.
Харин АНУ нь Киев, Москватай холбоотой байж, аравдугаар сарын эцэс гэхэд техникийн түвшний гурван талт уулзалт, магадгүй Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулахыг санал болгоод буй аж.
Эх сурвалж: zms.mn