Танилц: Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажлын жагсаалт

0
хуваалцах
118
үзсэн

С.САРУУЛ

Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт  байгуулсан. Ажлын хэсгийн эхний хурлаар салбарын яамд болон аймаг, орон нутаг, нийслэлийн төр захиргааны байгууллагаас хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой, ажил, үйлчилгээний жагсаалтыг урьдчилсан байдлаар танилцууллаа. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 23, Боловсрол, шинжлэх ухааны яам 15, Зам, тээврийн хөгжлийн яам 20, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 11 ажил, үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой гэжээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой  зарим төрлийн чиг үүрэг, ажил, үйлчилгээний жагсаалт гаргаснаа танилцуулав.Тухайлбал, орон нутгийн шуудан тээврийн үйлчилгээ, авто зам засвар арчлалтын үйлчилгээ, барилга байгууламжийн зураг, төслийн зөвлөх үйлчилгээ, ажлын хувцас, хэрэгслийн үйлдвэрлэл, орон сууцны хотхон, хорооллын ашиглалтын үйл ажиллагаа, биржийн арилжаанд оролцогчийг сургах, мэргэшүүлэх, итгэмжлэл олгох чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх зэрэг 31 төрлийн ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой гэжээ.

 2022 оны урсгал засвар, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд зарцуулсан нийт 12 их наяд төгрөгийн 7.3 их наяд төгрөгийн өртөг бүхий тендерийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлсэн байна.  Ирэх сарын 26 гэхэд хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар дамжуулан гүйцэтгэх боломжтой төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээний жагсаалтыг эцэслэхээр болжээ.

Эх сурвалж: www.polit.mn