Б.ОД

Улсын хэмжээнд баасан гарагт коронавируст халдварын 30 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.  Үүнээс нийслэлд ес, орон нутагт 21 тохиолдол бүртгэгдсэн байна.

Орон нутгийн 21 халдвар нь бүгд Өмнөговь аймагт илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй COVID-19-ийн нийт тохиолдлын тоо 982607 болж байна. 

Мөн өнгөрсөн хоногт 112 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор 830 иргэн коронавируст халдварын улмаас хяналтад байгаа юм.  

Эх сурвалж:www.polit.mn