Иргэн Н.Аюуш өөрийн нүүр номдоо тэтгэврийн шинэчлэлийг хэн яаж замруулсан талаар бичжээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт олон жил ажилласан түүний үгийг олон хүн дэмжсэн байна.

Nyam Ayush бичихдээ “Булгантуяа гишүүн 2023 онд их том реформ хийж зөв шийдэл гаргасан тухайгаа ярьж байна аа. ТА хамгийн их будлиантуулсан, маш олон хүнийг хохироосон, тэтгэврийн системийг ганхуулсан шийдвэр гаргасан шүү дээ. Адилхан багш хийж байсан хүмүүсийн тэтгэвэр тогтоолгосон хугацаанаасаа хамаараад өөр хэмжээтэй болж байгааг зөрүү гэж ойлгож, түүнийг арилгах ёстой гэнэ. Цаг хугацааны хүчин зүйлээр гарч байгаа энэ зөрүүг арилгах гэж итгэлцүүр хэрэглэж байгаа шүү. Харин итгэлцүүрээрээ нэмэгдүүлж 2022 оны түвшинд хүргэж үнэ цэнийг нь сэргээсэн тэтгэвэр тогтоох цалин хөлсний хэмжээг 2013 он, түүнээс хойшхи, тухайн үед хүчингүй болсон, шимтгэл төлөх цалин хөлсний дээд хязгаараар (1404000 төг, 1920000 төгрөг, … зэрэг) "тайрч" хаяснаа юугаар тайлбарлахав?

Энэ тайралтаар 2013 оноос өмнөх цалин хөлсөөр тэтгэвэр тогтоолгосон маш олон хүний тэтгэвэр 2013 оны түвшинд царцаагдаж, өсөлтгүй үлдсэн, тооцоот тэтгэвэр нь 2-3 дахин хасагдсан ахмадууд, дандаа өндөр настнууд байгаа. Тань шиг Би юун дээр алдав? яаж засахав? гэхээс илүү гаргасан алдаагаараа "бахархаж" байгаа юм шиг өөрийгөө дөвийлгөж суугаа "том" хүнийг сайд, УИХ-ын дэд дарга асныг харахад харамсалтай байна. Тань шиг поп улстөрчид, тэдний гар хөл бологчдын хийсэн алдаагаар тэтгэврийн системийг дампуурал руу түлхэж байгааг ойлгоосой” гэсэн байна.