Д.ДАРАМБАЗАР

Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Александер Чеферин ОХУ-ын багууд тус байгууллагаас зохион бүх тэмцээнд оролцох эрхгүй болсон талаар мэдэгдэл хийлээ. Сэтгүүлчид энэ үеэр ирэх сарын 9-нд эхлэх Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний оноолтоос ОХУ-ыг хассан талаар түүнээс тодруулсан байна.

Энэ асуултад тэрбээр “ОХУ-ын шигшээ болон багуудыг манай холбоо тэмцээндээ оролцуулахгүй байх шийд гаргасан. Одоогоор өөр шийдвэр гаргаагүй байна. Тиймээс энэ талаар дахин асуух шаардлага байхгүй. Том тэмцээн болгоны өмнө энэ асуудлыг сөхөх шаардлага байхгүй” гэж өгүүлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn