С.САРУУЛ

Сүхбаатар дүүрэгт 2022 оны есдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, дадлага зохион байгуулагдана.Үүнтэй холбоотойгоор 2022 оны есдүгээр сарын 23-ны Баасан гарагийн 06:00-09:00 цагийн хооронд Хүнсний 4-р дэлгүүрээс баруун тийш СУИС хүртэлх замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хаана.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх цагт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Сүхбаатар дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn