Т.САЙХАН

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өчигдөр цахим хуудсаар мэдээлжээ. 

Тэрбээр "Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын багц-4 буюу Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил эрчимтэй хийгдэж байна. Цайдамын хөндий талаасаа эхний есөн км замын хучилтыг хийсэн. Энэ ажил үргэлжилж байна. Баруунхараагийн хойд талын сэтэрхий хөтлийг уруудаад суурь асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байна.

Баруунхараагийн төвөөр дайрсан хэсгийн авто замыг энэ долоо хоногийн сүүлээр нээхээр төлөвлөж байна.

Мөн багц-2 буюу "Арж капитал" ХХК-ийн гүйцэтгэж буй хэсэгт одоогийн байдлаар 24.7 км авто замд хучилт хийж, 22.5 км хүртэл шинэ замаараа хөдөлгөөнөө нээлээ" гэсэн байна. 

Эх сурвалж:www.polit.mn