Д.ДАРАМБАЗАР

ОХУ-д болсон “Азийн хүүхдүүд-2022” наадамд 31 тамирчин, спортын таван төрлөөр өрсөлдөж 11 медаль хүртжээ. Тэмцээний кураш бөхийн төрөлд н.Батхүү аваргалж, алтан медаль хүртсэн байна. Мөн жүдо бөх, самбо  бөхийн төрөлд мөнгө хүрэл медаль болон усан спортын төрлөөр тамирчид спортын дэд мастерийг хүртсэн байна. Өндөр амжилт үзүүлсэн баг тамирчдыг өнөөдөр БТСУХ-д хүлээн авч шагнал гардууллаа. Азийн хүүхдүүд 2022 олон улсын спортын долоодугаар наадам нь ОХУ-ын Владивосток хотноо өнгөрсөн долоодугаар сарын 27-ноос энэ сарын 8-ны өдрүүдэд спортын 19 төрлөөр болсон юм. Тус наадамд ОХУ-ын найман мужийн болон ази тивийн 12 орны багийн 1300 баг тамирчин өрсөлдсөн юм.  

Эх сурвалж: www.polit.mn