Д.ДАРАМБАЗАР

Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ дугуйн спортын төрлөөр улсын шигшээ багийг байгуулах шийдвэрийг гаргалаа. Монголын дугуйн холбоо албан ёсны цахим хуудаснаа энэ талаар мэдээллээ.

Мэдээлэлд “Атланта 1996” олимпын наадмаас эхлэн мэргэжлийн дугуйчид Зуны олимпын наадамд оролцдог болсноос хойш Монголын дугуйчид олимпод орох эрхээ авч чадахгүй байгаа. Харин сүүлийн 10 жилийн хөдөлмөрийн үр дүнд мэргэжлийн дугуйчидтай болсон. Энэ онд холбооны дэргэд анхныхаа мэргэжлийн багийг байгуулснаар мэргэжлийн тэмцээнүүдэд оролцон UCI оноогоо цуглуулж, 2023 онд “Парис 2024” олимпын наадамд оролцох эрх авахад тун ойрхон болоод байна. Үүний тулд мэдээж, төр засгийн дэмжлэг буюу улсын шигшээ багийг байгуулах нь хамгаас чухал юм. Эхний ээлжид таван хүний бүрэлдхүүнтэй улсын шигшээ багийг байгуулах шийдвэр гарсанд Монголын дугуйн холбоо туйлын баяртай байна!

Mонголын дугуйчдыг дэмжиж итгэж шийдвэр гаргасан БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан танд нийт дугуйчдынхаа өмнөөс талархан мэхийн ёслоё. Мөн асар их үүрэг гүйцэтгэсэн эрхэм УИХ-ийн гишүүн, УИХ дахь Биеийн тамир, спортыг дэмжих бүлгийн дарга, Холбооны Дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг таньд талархлаа. Монголын нийт дугуйчдадаа амжилт хүсье” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn