Т.САЙХАН

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Миягино дэвжээний багш болжээ. Тэрбээр энэ талаараа “Миягино дэвжээний багш боллоо. Шинэхэн Арслан, шинэхэн Аварга болж байсан үеийнх шиг  сэтгэгдэл төрж байна. Үүнээс хойш сүмогийн спортыг улам ихээр хөгжүүлэх болон олон сайхан сүмочид бэлдэхийн төлөө ажиллана” гэж цахим хуудсандаа бичжээ.  Тэрбээр 2021 оны есдүгээр сард зодог тайлсан билээ. 

2019 оны есдүгээр сард Япон Улсын иргэншил авч, өөрийн дэвжээнд багшлах, дэвжээний эзэн болох боломж нь нээгдсэн. 
Эх сурвалж:www.polit.mn