ОХУ-д суралцах хүсэлтэй хүмүүс Русский Дом в Улан-Баторег зориорой

0
хуваалцах
288
үзсэн

Б.БАЯРЖАВХЛАН

Орос хэлийг “тэг” түвшинөөс эхлэн сурч ОХУ-ын их дээд сургуульд элсэх хүсэлтэй хүмүүст зориулан “Русский Дом в Улан-Баторе” сургалтын төв нэг жилийн хугацаатай элсэлт зарлажээ. Гадаадыханд заадаг орос хэлийг заахаас гадна ОХУ-ын их дээд сургуульд элсүүлж өгөх юм байна. Дамжааны үргэлжлэх хугацаа энэ оны есдүгээр сарын 2-ны өдрөөс ирэх оны тавдугаар сарын 31-ийг хүртэл ажээ. Хичээл долоо хоногт 5 өдөр (даваа-баасан гарагт) 9.00 цагаас 14.00 цаг хүртэл явагдана.

Мөн оросоор зөв зоригтой ярьж сурах төдийгүй Орос Улсын соёл түүхийн талаар олон сонирхолтой зүйлийг мэддэг болно. Дамжаанд элсэх нөхцөл: Монгол хэл заавал мэддэг байх Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг гаргаж өгөх. Үүнд: - цээж зураг 3 х 4 хэмжээтэй - 1 шир.; - иргэний үнэмлэх эсвэл паспортын хуулбар; - гэрчилгээ ба түүний хуулбар (сургууль төгссөн хүмүүсийн хувьд); - хувийн хэрэг түүний хуулбар (төгсөх ангид сурч байгаа хүмүүсийн хувьд) Лавлах утас : (11) 45-2870