П.АМГАЛАНБАЯР

"Birmingham 2022" Хамтын нөхөрлөлийн орнуудын спортын XXII наадамд монгол эмэгтэй шүүгч, боксын төрөлд анх удаа шүүлээ.  Тодруулбал, Олон улсын боксын холбоо /IBA/-ны гурван одтой шүүгч Ц.Цогтгэрэл нэр хүндтэй наадмыг дэнслэв. Тус наадам Английн Бирмингем хотод долдугаар сарын 28-аас наймдугаар сарын 8-нд зохион байгуулсан юм. Ц.Цогтгэрэл шүүгчийн хувьд сүүлийн жил гаруйн хугацаанд Токиогийн зуны олимпийн наадам, энэ жилийн 5 дугаар сард Станбулын эмэгтэйчүүдийн ДАШТ, тус Бирмингемийн "Commonwealth games" гэсэн гурван том тэмцээнийг дэнслээд байна. "Birmingham 2022" наадмын боксын төрөлд анх удаа Монгол шүүгч дэнслэв

Эх сурвалж:www.polit.mn