Б.ДАРЬСҮРЭН

“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022" үзэсгэлэн худалдаа  өнөөдөр хоршооллын арга хэмжээгээр үргэлжилж байна. Сүхбаатарын талбайд энэ сарын 27-ныг дуустал үргэлжлэх уг арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 300 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.

Үндэсний үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцах, бизнeсийн харилцаа тогтоох, бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой тул иргэдийг өргөнөөр үйлчлүүлэхийг Жижиг дунд үйлдвэрийн газраас уриаллаа. Уг арга хэмжээнд:

-Нийслэл, 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид,

-Жижиг, дунд үйлдвэр, хоршоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд

-Банк санхүү, даатгалын байгууллагууд

-Олон улсын төсөл, хөтөлбөрүүд

-Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд оролцож байна.

Эх сурвалж: www.polit.mn