Бурхан багшийн ариун чандрыг Энэтхэг рүү буцаан зална

0
хуваалцах
187
үзсэн

Т.САЙХАН

БНЭУ-аас Бурхан багшийн ариун чандрыг энэ сарын 14-нд онгоцоор авчран Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залсан.

Тэгвэл Бурхан багшийн их ринсрэл эрдэнийг буцаан залахад гурав хоног үлджээ. Иймд сүсэгтэн олон амжиж ирж мөргөл хийж буянаа хураагаарай хэмээн Гандантэгчэнлин хийдээс санууллаа.

Мөргөл хийх цагийн хуваарь:

2022.06.24-нд 07:00-21:00 цаг

2022.06.25-нд 07:00-21:00 цаг

2022.06.26-нд 07:00-16:00 цаг.

Бурхан багшийн чандар зургаадугаар сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш Батцагаан дуганд залрах хугацаатай байна.

Эх сурвалж:www.polit.mn