Антонио Бандерасын шинэ зургууд, шүтэн бишрэгчид нь түүнийг таньсан уу?

0
хуваалцах
742
үзсэн

З.БАТЦЭЦЭГ

Цаг хугацаа хэнийг ч ялгахгүй. Нэг талаараа залуу нас, гоо үзэсгэлэн нь сэтгэл хөдлөгөм байсан таны дуртай жүжигчид нас ахин хэрхэн өөрчлөгдөхийг харах үнэхээр гунигтай. Нөгөө талаас одод хөгшрөх нь, тэр та бидний л адил хүн гэдгийг сануулж байна. Антонио Бандерасын сүүлийн үеийн зургуудыг харахад нэгэн цагт дур булаам байсан испани эр өдгөө их өөрчлөгджээ.

 

Антонио Бандерас (дашрамд хэлэхэд түүний жинхэнэ овог Бандера) 1960 оны 8-р сарын 10-нд сургуулийн багш, офицерын гэр бүлд төрсөн. Хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байсан ч хөлөө хугалж, спортын карьераа орхиход хүрсэн. Гэхдээ жүжигчний сургуульд орох анхны оролдлого амжилттай болж, 1982 онд Антонио Пабло Алмодовартай хамт "Хүсэл тэмүүллийн лабиринт" хэмээх хачирхалтай инээдмийн кинонд тоглосон.

 

Анхны хөнгөн дүр нь түүний карьерт саад болоогүй. Испанийн жинхэнэ гоо үзэсгэлэн Бандераст ажил сайн олход их нөлөөлсөн. Роберт Родригесийн "Цөхрөлт" (1995) кинонд тоглосны дараа дэлхий нийт Антонио Бандерасын тухай мэддэг болов. "Зоррогийн маск" (1998) болон "Уруу таталт" (2001 онд Бандерас, Анжелина Жоли хоёр бүрэн нүцгэн тоглосон) кинонуудад тоглосон дүрүүд нь Антониог тухайн үеийн гол секс бэлэг тэмдэг болгосон юм.

Тэр дэлхийн хамгийн сайхан эрчүүдийн жагсаалтыг удаа дараа тэргүүлж байсан ч хоёрхон удаа гэрлэж байсан. Ана Леса, Мелани Гриффит нартай. Мелани түүнд охин Стелла дель Кармен Бандерас Гриффитийг төрүүлж өгчээ.

Харамсалтай нь 55 настайдаа Бандерас ганц бие үлдсэн. Гриффит "эвлэршгүй санал зөрөлдөөн" гэсэн шалтгаанаар салах өргөдлөө өгчээ. Үүнээс өмнө ч Антониогийн карьер буурч эхэлсэн. Тэрээр жүжиглэхээс өөр зүйлийг амьдралдаа туршиж үзэхийг хүсч байсан тул өөрийгөө найруулагч, дуулах, дарс үйлдвэрлэх чиглэлээр оролдож үзэв.

Одоо Бандерас Английн Суррей мужид амьдардаг бөгөөд оролцохыг зөвшөөрсөн кино төслүүдээ маш нямбай сонгодог.

Саяхан Антониогийн шүтэн бишрэгчид хайртай жүжигчинтэйгээ шинэ кино гарч байгааг мэдсэн. "Албан ёсны тэмцээн" хошин инээдмийн кинонд Бандерас Пенелопа Крузтай хамт тоглосон байна. Киноны нээлтийн үеэр авахуулсан зураг дээр тэр их өөрчлөгджээ.

 

Бандерас 61 настай бөгөөд будсан үсийг нь харахад залуу харагдахыг хичээдэг бололтой. Магадгүй ерээд оны хамгийн дур булаам эрчүүдийн нэг тэрээр ямаан сахал нь насны өөрчлөлтийг далдлах болно гэж бодсон байж магадгүй ч ийм зүйл болсонгүй.

Тааламжтай бөгөөд эргэлзээгүй зүйл нь юу вэ гэхээр тэр инээдмийн дүрд бүрэн давтагдашгүй гайхалтай жүжигчин хэвээр байна. Инээдмийн авъяастай Антониогийн хошин шогийн мэдрэмж нь амьдралын объектив өөрчлөлтийг эмгэнэлгүйгээр хүлээж авхад тусалдаг гэж найдаж байна.

Эх сурвалж: www.polit.mn