Залилах гэмт хэрэг нэг жилд 65 орчим хувиар нэмэгдэв

0
хуваалцах
226
үзсэн

Б.ОД

Манай улсад 2019-2022 оны хооронд хамгийн ихээр нэмэгдэж байгаа гэмт хэргийн төрөлд залилах гэмт хэрэг багтаж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, залилах гэмт хэрэг нь сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 12 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь ганцхан жилийн дотор 64 хувиар огцом өсжээ.

Залилах гэмт хэргийг иргэд

  1. Сүлжээний луйвар буюу олон шатлалт маркетинг
  2. Пирамид,
  3. Орон сууцны давхар түрээс,
  4. Захиалга гэх цөөн хэдэн нэр төрлөөр ойлгож ирсэн бол цахим орчин хөгжиж байгаатай холбоотойгоор залилах гэмт хэргийн төрөл зүйл нэмэгдэж, шинэ төрлийн залилангууд бүртгэгдсээр байна.

Залилах гэмт хэргүүдийг бүлэглэж үзвэл долоон бүлэг, 11 төрлөөр үйлдэгдэж байгаа юм.

Сүүлийн таван жилд цагдаагийн байгууллагад залилах гэмт хэргийн 49307 гомдол мэдээлэл хүлээн авч, 23402 буюу 48 хувьд нь Эрүүгийн хэрэг үүсгэж, 25334 буюу 51 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Энэ гэмт хэрэг нь санаатайгаар бусдыг төөрөгдөлд оруулж, олж авсан итгэлээ ашиглан хуурч мэхлэх байдлаар үйлдэгддэг тул иргэд энэ талаар мэдлэг, сэрэмжтэй байх хэрэгтэйг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.Мөн залилангийн хохирогч болохгүй байх нь иргэдээс өөрөөс нь хамаарч байгааг сануулав.

Эх сурвалж:www.polit.mn