Б.ОД

Монгол Улс 12-17 насны хүүхдүүдээ Файзер вакцинд 2021 оны зургаадугаар сараас хамруулж эхэлсэн. Одоогийн байдлаар 12-15 насны хүүхдүүдийн 71, 16-17 насны хүүхдүүдийн 87 хувь нь Файзер вакцины хоёр тунд хамрагдаад байгаа.

Тэгвэл 12-17 насны хүүхдүүдэд нэмэлт тунг хийж эхлэх тухай тушаалыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд зургаадугаар сарын 15-нд буюу өнгөрсөн лхагва гарагт гаргасныг НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Б.Цогтбаатар мэдээлсэн юм.

Энэ хүрээнд АНУ-ын Засгийн газар, КОВАКС хөтөлбөрийн шугамаар эхний ээлжийн 300 мянган тун, хүүхдэд зориулсан Файзер вакциныг нийлүүлж байгаагаа өчигдөр мэдэгдсэн юм.

Халдварын тоо буурсан ч тархалт үргэлжилсэн байгаа учир дэлхийн улс орнууд долдугаар сар гэхэд хүн амынхаа 70 хувийг дархлаажуулах зорилт тавин нэмэлт тунд иргэдээ хамруулж байна.

Эх сурвалж:www.polit.mn