Б.ЦЭЦЭГ

 

Шведийн найруулагч Рубен Эстлундын "Гашуудлын гурвалжин" киног гол өрсөлдөгчдийн тоонд багтана гэж олон хүн бодоогүй. Өмнөд Солонгосын драм Пак Чан Укийн “Явах шийдвэр” кино албан бус ялалтыг байгуулсан гэж "Известия" сонины тоймч, шинжлэх ухааны доктор Сергей Сычев үзсэн байна.

Шүүмжлэгчийн тэмдэглэснээр "Screen" сэтгүүлийн чансаанд "Гашуудлын гурвалжин" дундаж оноотой байсан бөгөөд тойм нэгтгэгч Rotten Tomatoes мөн түүнд даруухан 71% -ийг өгчээ. Шүүмжлэгчид "Явах шийдвэр" киноны ялалтад илүү их итгэж байсан гэж шинжээч нэмж хэлэв.  Тэрбээр " Screen " дээр хамгийн өндөр оноотой, "Rotten Tomatoes" дээр 92% оноо авсан гэж  тэмдэглэв. С.Сычевын хэлснээр  “Каннын албан бус ялагч нь солонгос хүн байсан гэж хэлж болно" гэв.

"Гэсэн хэдий ч шүүгчдийн байр суурь маш тэнцвэртэй, газарзүйн хувьд ялгаатай байсан. Европ, Ази ойролцоогоор ижил тооны шагнал авсан. Гэвч эцэст нь Европ ялсан нь шинэ газар нутгийг эрчимтэй эрэлхийлж буй дэлхийн кино урлаг, кино шүүмжлэлийн нийгэмлэгийн аль алиных нь чиг хандлагаас хол байна" гэж филологийн шинжлэх ухааны доктор үр дүнгийн талаар тайлбарлав.

Мөн тэрбээр энэ жил Канныг консерватив хөтөлбөр хэрэгжүүлсэн, найруулагчийн нэр сүр нь бүтээлийн чанарт тэр бүр таарахгүй байсан гэж шүүмжилж байсныг сануулав. Энэхүү наадмын үр дүн түүхэнд конформист болон үлдэх болно гэж шинжээч дүгнэв.

Каннын кино наадмын гол шагналыг Шведийн найруулагч Рубен Эстлундын “Гашуудлын гурвалжин” кино авсан нь өнгөрсөн бямба гаригт тодорхой болсон. Тэрбээр хоёр дахь удаагаа энэхүү шагналыг хүртэж байгаа юм. 2017 онд түүний "Дөрвөлжин" кино нь  шагнал хүртэж байсан.

Каннын ахмад дайчин Пак Чан Ук "Явах шийдвэр" киногоороо шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн.

Шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Ираны Али Аббасигийн "Гэгээн аалз" киноны Зара Амир Эбрахими хүртлээ. Наадмын шүүгчдийн шийдвэрээр шилдэг эрэгтэй жүжигчнээр Хироказу Коре-Эдагийн "Брокер" кинонд тоглосон Өмнөд Солонгосын жүжигчин Сон Канг Хо тодорсон билээ.

Эх сурвалж: www.polit.mn