С.САРУУЛ

 “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт амжилттай өндөрлөж, түрүүлсэн болон эхний байруудад орсон тамирчдад шагналыг нь гардуулан өглөө. Энэ удаагийн “Улаанбаатар марафон-2022” гүйлтэд 20 мянга гаруй хүн бүртгүүлж, тэдний дотор Монгол Улсын нэр хүндтэй тамирчид,  гадаадын 26 орны 150 гаруй гүйгч, тамирчид оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас долоо хоног бүрийн бямба, ням гарагт “Амралтын өдрийн худалдаа”-г зохион байгуулж байгаа. Энэ долоо хоногийн хувьд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Жаргалтай инээмсэглэл” амралтын өдрийн үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулж, хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг есөн дүүргийн 70 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар оролцлоо.

Эх сурвалж: www.polit.mn