Г.ЖАВХЛАН
Дэлхийн хамгийн өндөр хүмүүс хэрхэн амьдардаг вэ. Тэдний өндөр амьдралд нь хэрхэн нөлөөлдөг вэ. Жишээ нь, Элисани да Крус Сильв 206 см өндөр бол түүний найз залуу 163 см өндөртэй аж. Харин одоо “аварга эмэгтэй”-чүүдийн талаар танилцуулъя.
ОХУ-ын иргэн, волейболын спортын мастер Екатерина Гамова. Дэлхийн хошой аварга, 2010 онд улсынхаа шилдэг тамирчнаар нэрлэгдэж байсан. 2016 онд зодог тайлж дасгалжуулагч болжээ.
“Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй”-н жагсаалтад багтсан дараагийн хүн бол ОХУ-ын сагсан бөмбөгийн тамирчин, спортын мастер Мария Степанова. Олимпийн хүрэл медальтай, олон улсын тэмцээний аваргыг хэд хэдэн удаа хүртсэн тамирчин юм. Үүнээс гадна слэм данк хийж чаддаг цөөхөн эмэгтэй сагсан бөмбөгчдийн нэг.
АНУ-ын иргэн Линдсей Хейворд бөхөөр хичээллэдэг. Холливудын кинон дээр гардаг шиг ямар ч хүнийг авч шидэж чадна. Кинонд тоглосон түүх түүнд бий. Үүнийхээ ачаар киноны гол дүрд тоглосон хамгийн өндөр эмэгтэй хэмээн Гиннесийн номонд бичигджээ.
“Германы хамгийн өндөр эмэгтэй” цолыг хүртсэн тэрбээр жагсаалтын бусад бүсгүйгээс гутлынхаа хэмжээгээр ялгагдана. Тэрбээр 49 размерын гутал өмсдөг. Харин ажил, амьдралаа загварын ертөнцтэй холбожээ.
Тайландын иргэн Мали Дуангди 2016 онд “Хамгийн өндөр эмэгтэй” хэмээн Геннисийн номонд бичигдэж байжээ. Гэхдээ энэ үед түүнээс өндөр хүн байсан ч яагаад түүнийг оруулсныг номын хүмүүс л мэдэх байх. Тархины хавдрын улмаас бараг хараагүй болсон тэрбээр хэдэн жилийн дараа нас баржээ. Тэр үед 24 настай, 208 см өндөртэй байжээ.
2014 онд АНУ-ын шигшээ багт орж Туркт болсон дэлхийн аварга, 2016 онд Риогийн олимп, 2018 онд Испанид болсон дэлхийн аваргад түрүүлж байжээ. 2015 онд “Талса шок” багийн Глори Жонсонтой /түүний өндөр 191 см/ гэр бүл болжээ.
Зимбабвед төрсөн Рита Минива Беса олон жилийн өмнө АНУ-ыг зорьж мэргэжлийн сагсан бөмбөгч болжээ. Төдийлөн амжилт үзүүлээгүй ч хамгийн өндөр эмэгтэй хэмээн алдаршжээ.
ОХУ-ын сагсан бөмбөгийн тамирчин Екатерина Лисина. Тэр өндрөөрөө алдаршаад зогсохгүй маш урт хөлөөрөө /132 см/ алдартай. Өндөр, урт хөлийнхөө ачаар Геннисийн номд бичигджээ. Мөн хамгийн өндөр загвар өмсөгч гэгддэг. 2009 онд спортын замналдаа цэг тавьж загварын ертөнцөд хөл тавьжээ.
ЗХУ-ын сагсан бөмбөгч, Европын 10 удаагийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга, спортын мастер Ульяна Семенова. Түүний ачаар “ТТТ Рига” баг 15 удаа ЗХУ-ын аварга болж байв. 1989 онд Семенова карьераа дуусгажээ.
Гитика Шривастава Энэтхэгийн сагсан бөмбөгийн шигээ багийн тамирчин байжээ. Түүний өндөр нь удамынх бөгөөд аав нь охиноосоо 12 см өндөр байв.
Зейнаб Биби 1974 онд Пакистанд төрсөн. 15 настайгаасаа эрс өсөж эхэлсэн. Түүний хөлийн урт 137, гарын урт 106, хурууны урт 24 см.
Олон охид өндөр болохыг мөрөөддөг. Гэхдээ түүн шиг биш. Сан Фэн бол Хятадын хамгийн өндөр эмэгтэйд тооцогддог.
Түүнийг эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбооны түүхэн дэх хамгийн өндөр тоглогч. “Малгорзата Юта Старз”, “Коннектикут Сан” багт удаан хугацаанд тоглож, дасгалжуулагчаар ажилласан. 2011 онд 37 настайдаа нас баржээ.
Сэнди Аллен 1955 онд Индианаполисд төржээ. Тэрбээр 210 кг жинтэй, 50 размерын гутал өмсдөг байсан. “Казанова Феллини” нэртэй кинонд тоглож байжээ. 2008 онд Индиана мужид байдаг асрамжийн газарт нас барсан.
Сэнди Алленыг нас барсны дараа Хятадын Яо Дэфэнь хамгийн өндөр эмэгтэн жагсаалтыг тэргүүлж эхэлсэн юм. 2011 онд 40 насандаа өвчний улмаас таалал төгсчээ.
Цэн Циньлянь дэлхийн хамгийн өндөр эмэгтэй байсан төдийгүй түүхэн дэх хамгийн өндөр хүн байжээ. Тэрбээр 1964 онд төрж 1982 онд нас баржээ. Охин төрснөөсөө хойш нурууны муруйлтаар шаналж байжээ. Учир нь тэр дөрвөн настайдаа 156 см байсан бөгөөд нас барах үед өндөр нь 248 см байв.
Анна Хейнинг Бейтс түүхэн дэх хамгийн өндөр эмэгтэйн жагсаалтын хоёрт бичигддэг. Энэ эмэгтэй 233 см өндөртэй Мартин Ван Бүрэн Бейтс хэмээх “Кентуккийн аварга биет” хочоороо алдаршсан эртэй гэрлэжээ. Хосууд өөрсдийн өндөрт нийцүүлэн 4.3 метр орчим таазтай, 2.4 метр өндөр хаалгатай том байшин барьжээ. Хоёр удаа жирэмсэлсэн ч хүүхдүүд нь төрснийхөө дараа нас баржээ. Хосууд хүүхэдтэй болж чадаагүй. 1879 оны нэгдүгээр сарын 18-нд төрсөн хоёр дахь хүүхэд нь 10.7 кг жинтэй, 75 см өндөртэй байсан учир Геннисийн номонд бичигджээ.
Румейса Гельги 2016 онд дэлхийн хамгийн өндөр өсвөр насны охиноор Геннисийн номонд бичигджээ. Тэр үед 17 настай, өндөр нь 213 см байв. Түүний өндөр болсон нь ховор удамшлын өвчнөөс болсон. Түүний ах, эгч нар нь хэвийн өндөртэй аж.
1872 онд төрсөн Эллэ Юинг АНУ-ын хамгийн өндөр эмэгтэйд тооцогдож байв. Есөн нас хүртлээ үеийнхнээсээ ялгаагүй байсан ч гэнэт хурдан өсөж эхэлсэн байна. Циркийн жүжигчин байсан тэрбээр чамгүй амжилт үзүүлж байсан ч 1913 онд 40 настайдаа ушгины хатгалгаа өвчнөөр нас баржээ.
Эцэст нь XVII зуунд амьдарч байсан Трейнтье Кееверыг танилцуулья. Түүнийг 254-257 см өндөртэй байсан гэж эх сурвалжуудад дурдсан байдаг. Энэ үнэн бол түүхэн дэх хамгийн өндөр эмэгтэй юм.
Эх сурвалж: www.polit.mn