Бүс нутгийн хувьд хамгийн том нарны эрчим хүчний төслүүдийн нэг болох ROX Иссык-Куль цахилгаан станцын эхний үе шат энэ сарын 15-нд албан ёсоор ашиглалтад орлоо. Киргизстан улсын Иссык-Куль мужид баригдаж байгаа энэ станцын нээлтийн ёслолд  тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров нээлтийн ёслолд оролцсон байна. Эрх баригчдын мэдээлснээр, уг станц нь Киргизстаны Эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон бөгөөд ойролцоогоор 28.7 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэжээ. Бүрэн хүчин чадлаараа ажилласны дараа жилийн үйлдвэрлэл ойролцоогоор 295 сая кВт.ц болно. Энэхүү төсөл нь Токтогулын усан сангийн усны нөөцийн ачааллыг бууруулж, жилд 362 сая куб метр ус хэмнэх боломжтой. Мөн тус станц нь оргил ачааллын үед эрчим хүч хуримтлуулж, сүлжээнд нийлүүлэх чадвартай гэдгийг тэмдэглэжээ.

Уг станцыг Вьетнамын ROX Energy Global болон "RECA LLC" компаниуд хамтран хоёр тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байна. Төсөл 2027 онд бүрэн дуусах төлөвлөгөөтэй гэдгийг хэвлэлүүд мэдээлжээ.

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров Дэлхийн банк тус улсын ногоон эрчим хүч хийх шилжих, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 50 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон гэдгийг мэдээлсэн байна.

Эх сурвалж: zms.mn