Мөсөн циркийн тоглолт зохион байгуулагдана

0
хуваалцах
132
үзсэн

Б.НЯМСҮРЭН

Монголын циркчдийн нэгдсэн холбооноос улсдаа анх удаа мөсөн циркийн тоглолт  толилуулах гэж байна. Тус тоглолт нь  энэ сарын 30, 31 болон зургадугаар сарын 1-ний өдөр “Степпе Арена “-д зохион байгуулах юм. Тоглолтод циркийн мэргэжлийн уран бүтээлчид, оюутан, сурагчид оролцох аж. Тодруулбал, насны хязгаар байхгүй буюу бүх насныхан үзэх боломжтой.

Циркийн тэнхимийн багш, найруулагч Ю.Гэрэлбаатар  "Энэ удаа олон уран бүтээлчийн сэтгэл, хөдөлмөр шингэсэн тоглолт болно. Хэрэв олон хүн үзвэл хүсэлтээр нь дахин тоглоно. Циркийн тоглолт нь орон зай, техник тоног төхөөрөмж, түрээсийн төлбөрөөс эхлэн өндөр зардалтай байдаг".  

Монгол Улсын консерваторийн багш У.Энхбаяр “Циркийн урлаг бол гэр бүлийн урлаг. Энэ жил Монголын циркийн урлагийн түүхэнд цоо шинэ нэгэн хуудсыг нээхээр зорин ажиллаж байна. Тоглолт өндөр зардлаар, мэргэжлийн түвшинд хийж байгаагаараа онцлогтой. Ашгийн төлөө тоглолт биш. Циркийн хүнд элементүүдийг мөсөн дээр хийнэ. Монголын циркчид дэлхийд зургаа дахь мөсөн циркийг бий болгоно. Дэлхийд мөсөн циркийн тоглолт цөөхөн тоглогддог. Орчин үеийн гэрэл техник ашиглан шинэлэг байдлаар тоглоно” гэлээ.

н.Энхболд “Монгол анх удаа мөсөн циркийн тоглолт зохион байгуулах гэж байгаа нь үнэхээр гайхалтай. Бид өмнө нь  дугуй тайзанд үзүүлбэрээ толилуулдаг байсан. Харин одоо мөсөн дээр тоглолт хийх гэж байна. Та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn