Б.ОД

Сүүлийн 24 цагт буюу мягмар гарагт улсын хэмжээнд коронавируст халдварын 74 тохиолдол батлагдсан байна.

Шинээр батлагдсан тохиолдлын 60 нь нийслэлд, 14 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 924225 болж нэмэгдлээ.

Мөн хугацаанд уг өвчний улмаас нэг иргэн нас баржээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийт 2115 хүн  амиа алдлаа.

Эх сурвалж:www.polit.mn