П.АМГАЛАНБАЯР

Репиний академийн “шадар гурав”  үзэсгэлэнгийн нээлт маргааш болно. Тодруулбал, Монгол арт галерейгаас санаачлан Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойг тохиолдуулан  Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академийг төгссөн Төрийн шагналт зураач  Б.Пүрэвсүх, МУЭ-ийн нэрэмжит шагналт Ё.Өлзийхутаг, С.Элбэгдорж нарын уран бүтээлийн тусгай үзэсгэлэнг  ирэх сарын 4-нийг хүртэл зохион байгуулна. Үзэсгэлэнд гэр бүлд хадгалагдаж  байгаа уран зургууд, судалбар,  таталбар,  гар бичмэлүүд тавигдах аж Мөн үзэсгэлэнгийн үеэр энэ сарын 29-нд Дүрслэх урлагийн акедемийн сонгодог урлагийн тэнхимийн эрхлэгч Репиний академийг төгссөн зураач Б.Отгонтүвдэнгийн шавь нартай хамт  хөрөг зураг зурах юм байна. Энэ нь дүрслэх урлагийн сургуульд сурж байгаа оюутнуудад Б.Пүрэвсүх, Ё.Өлзийхутаг, С.Элбэгдорж зураачийн бүтээлийг танилцуулах, танин мэдэхүйн мэдээллийг өгөх зорилготой аж. Мөн ирэх сарын 3-ний өдөр урлаг судлаачдын уулзалтыг зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж:www.polit.mn