Б.ОД

Жүжигчин Ч.Ундрал Соёлын сайдын тушаалаар Зөвлөлийн даргаар томилогдсон талаар мэдээлсэн. Уг зөвлөлийн гишүүдийг сонгох хугацааг тавдугаар сарын 30-ныг хүртэл сунгажээ. Кино урлагийн үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтад орох хүсэлтийг дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэл хүлээн авч, дууссан. Гэвч шалгаруулалтад ирүүлсэн хүний тоо нь хүрэлцэхгүй, хугацааг нь дахин сунгасан байна.

УИХ-аас Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 2-нд эцэслэн баталсан юм. Хууль батлагдсаны дараа 2022 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар найман дагалдах журмаа батлуулсан.

Хуулиараа Кино урлагийн үндэсний зөвлөл 10 гишүүн, нэг даргатай байна. Дарга болон гурван гишүүн нь төрийн албан хаагч байна гэсэн заалтаараа Соёлын сайдын тушаалаар томилогдоно.

Үлдсэн долоо нь киноны чиглэлийн төрийн бус байгууллага, уран бүтээлчдээс бүрдэнэ гэж заасан байдаг.

Эх сурвалж:www.polit.mn