Үйлдлээ “Тогосын цөс” нэр нь хөтөлдөг дүрслэлтэй роман

0
хуваалцах
175
үзсэн

ДАНЗАННОРОВЫН ХҮҮ

 

[МЗЭ болон МҮЭ-ийн шагналт зохиолч, профессор]

 

Өмнөд Хятадыг захирах төв[ДМТ.УБ.2015.5 боть.4т]-ийг Монголчууд байгуулсныг Бай үндэстний Дали улсад улаан толбот алчуурт тариачид эсэргүүцэж, захирагч Бор ван хорлогдож, хүү Базарбарам[Лян ван.87т] Эрхай нуурыг ээлгүй нутаг[идиотизм]-т нэрлэж, Хөгчүүгийн удам[4-дхи  үе]-ын Булуу нэр хүнд[детерминант], аж амьдрал нь үнэгүйдэж, Хан, Монгол үндэстэн хоорондоо гэрлэвэл яс хэврэгшиж, цус бохирлох хориг, Хубилайн дөрвөлжин үсэг хэрэглэх зарлиг, Монгол хувцас эдлэл аль алиныг нь хэрэглэхийг хорьж  эзэнгүйдүүлсэн бослогын 12 жилийн хугацаанд Хубилай, Мөнх хаадын албат явсан Юньнан муж Шиминшиан гацаандхи 800-ны тэртээх өрх гэр, хувь хүмүүсийн байдал бусдаас “тохой” доогуурт орон уруудаж, зөвхөн хэл, ярианыхаа “Казуу[Язу]” гэх дуудлагатай хоцорсон гунигт түүхээс сэдэвт романдаа, Б.Сарантуяа үйл, явдлыг нь “Тогосын цөс[роман].УБ.2020” нэр нь хөтөлдөг дүрслэх арга хэрэглэжээ.

Торгоны замын 1000-ны  түүх дэрлэвэл,  Юньнан[Мөнх хаврын орон]-ы уулс давж хүрэх нутаг, “Куньминд хаад ноёдын тансаглалыг хэт даврааснаа зогсоож залруулаагүйн гороор Хубилай хааныг залгамжлагч[Тогоонтөмөр нар]-д ялагдаж, Юань гүрэн мөхөж[1262-1368], Монголчууд хөөгдөж, эрх баригчдыг хойд[Монгол] нутагруу нь буцаах сүлжээ үйлийг торлох[сетке]-д Базарбарамын гэр бүл өртсөн дүрслэл романы агуулга нь аж.

Алт бөөн байдгийг адилтгаж нэг гэр бүлийг дүрсэлснээс  “Гобсек утга[В.Шекспир]” гэгддэг зүйрлэл дэлхийн зохиолд үүссэн шиг, үйлдлээр сүлжсэн торонд  “Базарбарамын гэр бүл”-ийг оруулсан нь романыг дүрслэх арга нь болжээ. Б.Сарантуяагийн урласан дүрслэлийн тор түүхийн харанхуйг  өнгийж[интуктив], тулааны заан болон хор идэшт тогосыг уншлагад авчирэв. Уншигчдын мэдэх чоно, тарваганы эсвэл баавгайн доньд үхрийн гиваны эмчилгээг үл итгэв [үл адилтгах]-ээс, огт өөр эмгэнэлт хэрэглээ [Архетип]-г, үүсгэгч нь “Тогосын цөс.УБ.2020.389х” болж, энэ нэршлийн хүрээнд романы  сэдэв [контекст], агуулга өрнөж, гэр бүлдхи [текст] үхэл, хагацал, хар хор харууслын эмгэнэлийг холбож дүрсэлснээр ван Базарбарамын  гэр бүлийн амьдрал сүйрч байна.

Хар хор сүлэлдсэн ордон, гэр бүл, гүрэн улс, дайн байлдааны орчинд өрнөх[нарастание], өөр өөрийн ухамсаргүйн үйлдэлд амьдралын бүх зүйл дуусдаг нь  тогосын цөсөөр дамжин биелэлээ олсноос дүрийн хувь заяа хохирогч[технологи]-оор хувирч, тийм дүр бүрхэг бүүдгэр үйлдэл[багц]-д тодордог нь зохиолыг дүрсэлсэн аргын онцлог аж. Шинэ зууны зүй ёсны үргэлжлэл энэ цагийн романы төрх бүтээж яваа Б.Сарантуяа, зохиолд нэрийн бэлгэдэл, эсвэл бичлэгийн тогтсон загвар, үйлдлийн хэв шинж гэх дүрслэлд уламшсан яриаг “Тогосын цөс” романыхаа хувьд шинэчилжээ. 

Хуай голд суурьшигч эх Чэнийн, залгисан зүүдний үрэлээс биерхүү, суугаа нь зогсоо дайтай өсгөлүүн Жу Юань Жан[Чжү Юань Чжан] төрснийг, “Тогосын цөс” романд улаан алчуурт босогчдын удирдагч, Монголчуудын дайсан эсрэг этгээдээр харуулсан хэрнээ,  гэгээ гэрэл гарган төрдөг үлгэрийн хүндлэлт баатар хүү мэтээр  дүрсэлснийг шүүмжилье гэвч, эх бүсгүй Чэньд гэрэл гэгээт төрөлт байж болох эмэгтэйлэг шинжийг бичвэртээ үл үгүйсгэсэн онцлогийг нь би давхар ажиглав. Түүхэнд Жу Юань Жаны эх дүр бол дорноос өрнөрүү Итали хүртэл дэлгэрсэн их тахлын нэрмээнд өртсөн гэр бүлээс ганцаар үлдсэн хүн. Тахлын дараах найман жилээс их Юань улсыг эсэргүүцэгчдийн жагсаалтад нэрлүүлсэн нэгэн.

Бослогыг эсэргүүцсэн Эрхттөмөр Гутиан сүмд нуугдсан Жу Юань Жаныг хайж олсноос хойших Мин улс[1352 он]-ын дотоод байдал, улаан алчууртын нэгдлийн бодлого, тэдний тамганы дардас дух тамгат өрөвч, цэцэг үл таслах тусч иргэн Чин Арын хүнд амьдрал, Базарбарамыг, үндэсгүй мод зүрх шимшрээгч мэтчилэн муучилж, гэргий Мөнхсаранг ихэмсэг Хонгирад,  Дуанийн хадам, найман наст Мэнгсэр агь болон  Агай[Абулу хуа.41т] гүнж нарын ээж төдийд тоочсон[асиндето] аяс нь дүрслэлд тэдэнд зовлон зүдүүр учирч чухамдаа хаана хүрч муугаа үздэг бол гэмээр совин төрүүлэх аж.

Эцгээ бүчсэн Дуанийн өнчин охидыг хүн чинээнд тоогоогүй хэсэг, ах ЧинАр, дүү МинУй нар хэзээ уулзалдсан нь бүрхэгдсэнийг дүрслэх аргын орхих хэлбэр гэвэл,  Дуанийн нөгцсөн эхнэр Дали нутгийн дүүрэн сартай шөнө Эрхай нуурын усанд унан булаагдаж амь юүлсэн төрх[фабуль]-ийн шийдлийг дийлдгээ зодсон мэт хөнгөдүүлж, уяаны нохой нь ч “хараад дагамаар” аяс нэмж шаарддаг өрөвдөм шинж нь үгүйлэгдсэнээс, дүрслэл нь хөндлөн[зохиолч]-өөс зөөвөрлөж нөхсөн үйлдлийн мэдээ мэт болж, романдхи туслах[2-р зэрэг] дүрүүд ч бас бүрхэгджээ.

Харайж, гүйж өссөн агь Мэнгсэр томоогүйгээс сархдад биш ваараас амттанд цацсан хүнцэл буюу хаан хорд хордох, сүйгээ цуцлах[казуал] Агайн итгэмгүй гуйлт, хайрын уяа хүргэнийг нь Чинтөмөр, хэрэгт хардан, хилсээр гүтгэж хордуулж хороосон, шивэгчин охин МинУйн гүтгэлэг ярианы цаадхи[суббектив] хүний амь насыг хөнөөн золих нуугдмал үйлдлүүдэд Лян ван[Базарбарам]-ы гэр бүл хэрхэн бүдэрснээр Юань гүрэн дотроосоо мөхөж, түүн лүгээ унасны бүдэрснийг төлөөлөх тод[обьектив] адилтгал дүрслэл болжээ.

Б.Сарантуяа гэр бүл бүдэрвэл, улс орон бүдрэхийн угтал гэх түүхээс сургамжтай санааг, нүдэнд цусан хуй эргэлдэх дайн, дайтааны наймаа амалгаа, дэнчин бэлэг сэлтээр тогтоох бус, харин ирт сэлмээ хуйлж хорт сэтгэлээ нуун явж ялдаг өвөрмөц баатруудын дүрд шингээсэн нь түүхэн баримт[элемент] ямагт  агуулгаа шинэчилдгийг романд тусгаж, урьд уншаагүй цоо шинэ бичлэг хийлээ.

Б.Сарантуяа романыхаа голлох дүр болох түүхэн бүсгүй их Юань гүрний үед амьдарч олон бүтээлээ үлдээсэн шүлэгч Агайн “Алтан бөлзгийн дуун” зохиолдхи, хагарал, сэмэрсэн торго адилтгаж тэрлэсэн Юань гүрний түүхийн дотор Чинтөмөр, Агай хоёрыг оруулсан нь дүрийн сэтгэлзүйг зэрэгцүүлж[параллелизм] нээх гэсэн оролдлого болжээ. “Гуниг хоосролын шүлэг”-тээ Агай гүнж өөрийн алдсан мэдрэмж, тойрсон амьдралаа бичсэн байдлаар эши оруулж, тухайн түүхэн үетэй холбон  тодруулсан дүрслэл тань романы үйлдлээ зогсонг [аясуу], дүрслэлээ хөдлөнг[шийдэмгий] болгосноор цаг хугацааны орон зайн айг нөхөж байна.

Романдхи, үхэж буух модон гүүр, айдас ивлэх тогосын цөст хорыг исгэж, 50 банздуулсан нулимст шивэгчин МинУйн халууныг дарах нэрээр Кунь Миний сүм хийдийн хэргийг мэдэгч тэргүүн хамбад хүрсэн зурхайч алт мөнгө зоорилогч, цоохор хочит үл бүтэх лам Хамж хутгаж дахин давтан хундагласан дүрслэлүүдэд үхлийн  цөсийг хадгалах, түгээх архирагч луун бэлгэдэлт гоёлын  сав, нууц түгжээт бөгж, бугуйвч, тогос дүрст зүүлтийн хэрэглээ дэлгэрснийг холбовол Хамж нь “улаан алчууртууд”-ын адил улс үндэстнийг хохироон хордуулагчийг төлөөлж байна.

Улаан алчууртны тамганы шархаа Жу Юань Жаны дэргэд эдгээсэн соривт ноён ЧинАрын хийсэн сэлмийн цаад[суббьектив] хэрэглээ ч үхэл байв. Үхэж, хаана очих гэж “Тогосын цөс” булаалдаж Чинтөмөрийн адил асган цутган хөнтрөв гэх дүр лүү чиглэсэн далд асуулгын дүрслэл бол үйлдлээ нэр нь хөтөлдөг романы цаад[суббьектив] хандлага, үйл явдлын дотоод үүсгэгч их Юань улсын зовлонгийн ард нуугдан хоцорсон тухайн цагийн Монгол хүний ухамсрын үл тасрах уяаны учиг, нууц зангилааг хөндөж байна.

Хаан балгасаас хойших Монгол нутаг өөд сүү дээж өргөхийг үл буруутгах нь өчигдөрт уллаж, угсаа язгуур өндөр Хятад эрийн өмнө нүцгэлж өнөөдрөө угтавч, ирэх маргааш л  Монгол ялж улаан алчуурт босогчид дарагдахыг хүсэн хүлээх Агай гүнжийн дүрслэлд их Юань улсын өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийг багтаажээ.

Романд үүлэн борооны явдлыг үргүйдүүлж дүрсэлдэг хуучин загвар давтагдаж,  8 настай Мэнгсэрийг хордуулж, хоёр охиныг эзэнгүйдүүлж биеэ тэвчих[хэважра] номлол, хүчирхийллийн Саж ёсыг “дагадаг” эх, хүүхдийн эсрэг[антитеза] үзэлтэй  дүр дүрслэлд нь хүч үл нэмэхийн учир, ёс суртхууны утгыг дүрийн үзэл, үйлдлийн зөрөөнд  сүлэлдүүлж далдалдаг бичлэгийг Б.Сарантуяа  дүрслэлд ашиглажээ.

Тийм дүрслэл[эрос]-д, “Энхрий бодлоор тэврэн үнссэн Чинтөмөрийн, цэцэг сэрүүлж дэлбээ рүү нь шургасан “илд”-ээс зөөлөн бороо МинУйн нууцын орноо асгарав” гэх шиг үгс дүрслэлийг чимж, уншвараа “амталж” дүрийн харилцааг багцалж[интеграци] байхсанж.

Дээрх түүвэр үгсийн утгын багцад, хэн нь хэн бэ? Гэдгээ гадарлаагүй цагт нөхөрлөлгүйг үгийн ганц санаанд хурааж дүрсэлдэг туршлага Б.Сарантуяад байна. Бүсгүйчүүд эр нөхрийг алтан зоосны нөгөө талд билгэдэн аль нэг эртэй гэрлэх бодлоор энгэрийн нь товчийг тайлж нүцгэлэн аль алинаа өвөртлөөгүй ч хань ижлээ мөрөөддөг хүүхэн амьдралыг өрөвдсөн санаа болон сувай сударган явдлын задгай дүрслэл дотор, “...Юм, юмаа[хоёул]” уулзалдуулж өөрийн болгодог хууч яриа[слэнг]-наас ангид, харин ч энэ цагийг үгүүлэмжилсэн мэт дүрслэлтэй байгааг  сонжих “саваагүй уншигч”-ийн асуултад романчид нь хариулвал, түүхэн үе цаг ямагт агуулгаа шинэчилж ирсэн нь “Романы дархлаа”-г тогтоожээ гэх биз.

Дан цамц, элсээр барьсан гэр тоглоомоор бага насыг, харин давхар хувцас энгэсэг, Бодь амгалант ордны хоригийн дүрслэлд, Агайн амьдралын өчигдөр, өнөөдрийг багтаан[хронотол] дүрсэлжээ. Жаргалыг хүлээгч эзэгтэй хүнд нүдээ эгштэл мэгшин уйлах, өрдсөн гал нь унтран зэвий даах шиг зовлон үгүй.

Уурссан ч вангийн ордонг үл орхин хов жив, доторх сайн, мууг аргадан тэгшлэгч, сөргөө зүтгэлт сүрлэг биет эрсийн нэг Чинтөмөрийн дүр ил шулуун хэлдэг Агайн адил, сэтгэл хөдлөл нь огцом өндөрсч огцом намсдаг эр аж. Романы голлох үгүүлэмжийг бүрдүүлсэн ойролцоо насны Агай, Чинтөмөр хоёр итгэл сэтгэлээ хамтатган амь амьсгалаа холбон халуун хүйтэн улаан цагаан эд эс бүхнээ харилцан юүлсэн эр эмийн холбоогүй, хэн хэнээ өвөртлөн, дулаацуулж хос бэлгэс хөвчрөөх боломж байвч, тэр боломж эзэнгүйдэж “цаг зай” гарч, тэдний хооронд хоосон завсрыг үлдээн дүрсэлжээ.

Б.Сарантуяа ингэж дүрсэлснээрээ хайр сэтгэл хүний төрөлх инстинктийн цаана нуугддагийг хэллээ. Тиймдээ л барьсан “хор”-оо хэн нэгэн булаахаас өрсөх мэт яаран залгиж, бус болсон Чинтөмөр ноёны энгэрт сэтгэлээ нөмөрлөж, ямар нүгэлээр Агай гүнж ийнхүү амьсгал хураав гэж дүрийн амьдралыг  төгсгөж, ордны шивэгчин МинУй ч өөрөө цочисхийх харгис үйлдэл дотор чухамдаа үлдэж,тэр Агай гүнжээсээ хагацан салж орь ганцаар хоцров уу? Гэмээр түүх тодруулж асуун дүрсэлсэн зэрэгцүүлэмждээ, МинУйг үлдээж хаагдсан хаалганы гадна нөгөө нэг хаалга нээгдэж цааш амьдрах үйл хэрэг зан төрхийн өсөлт хийсэн ч романы дүрслэлд тодорхой төлөвшсөн бие хүний дүр үлдсэнгүй. 

ЧинАрын хувьд үйлдсэн захиалгат сэлэм нь сураг тасарч, романы турш дүү МинУйтайгаа уулзаагүй явааг нь уншлагын хүрээ[масс]-нд үргэлжлүүлж, цааш амьдрах байдлын орхин дүрслэх аргын бичлэг ажиглагдав.

Дүр, дүрслэл бүхэлдээ, ”Тогосын цөс”-ний хамааралтайг үл үгүүлэн хөндлөнгийн бичлэгээс жишвэл, Д.Жамъян[СГЗ]-ы романд,  “...Хааны өвөрт орохыг хичээгтүн гэх захиасыг  Тангудын Аша Хамбугийн охин Ягаангоо: -Танд би бэлэг өгсөн. Багадаад байвал миний бие бэлэн байна[Д.Жамъян. Хубилай сэцэн хаан.УБ.2015.14т,15т]” гэж Тийрэн бөөг эзэгнэдэг түрэмгий загвар[канон], эсвэл Р.Эмүүжиний шүлгээс “Хориглож байсан ч даашинзыг минь тайч[Р.Эмүүжин]” гэж тохиолдлыг бэхлэх шүлгийн дүрслэл шиг үгүүлэмжийг огт өөрөөр романд урласан байна. Гэвч дүрслэл нь МинУй, Чинтөмөр нарын хормын харилцааг хооронд нь үл бэхэлсэн мэт тохирсон аяс төрүүлэвч, дүрийн үзэл бодлыг цааш шатлан хөгжүүлэх боломжийг хаажээ.

Харин “...Далайн элсэнд цацсан атга будаа шиг Монгол үндэстэн гэх оновч үг[афоризм], уншлагад урьд нь танигдсан “Чи бол чи мөн, чи бас чи биш” гэх мөн, биш[логик] хоёр сөрөгцсөн оршихуйн нотломж , бас бүрэг санаа, бүдэг ухагдуун илрүүлэх дүрслэлд сонгосон үймсэн, эвсэл гэсэн шиг эдгээр дан болон хэлц үгсийг хэрэглэж тухайн нийгэмдхи зөрчилт үйлдэл тодруулахад хэрхэн утга зөөвөрлөснөөс дурдвал хоёр, нэг нь энэ байв.

Нохой зодоон биш, дайтаан тулааны өмнө үхлийн нүх ухуулж дүрсэлдэггүй ч, дараа нь амь нас үрэгдсэн мэдээ[биометрик] зохиолд цувдаг нь эсрэг талын дүрийг хялбарчилж гарын дорх баримт болгодог хуучин загвар юм. Үүнийг тоочвол, амьсгалж ханаагүй ч Дуань хороогдож, Хан үндэст жанжид Жу Юань Жан сөгдөж, Шисю Шизун нар сүлбүүлж байх аж. Дүр[тэд] болоод,  үйлдлээ тогосын цөс дагуулж, түүнээ шахаж, зай завсаргүй хордуулж, үрэгдэгсдийн хойдохыг аргалах яриа, бас алтан хайрцаг нээх гэх шиг үйлчилгээний ойр зуурын мэдээ, мэдээллийн баримт[детал]-ын байршил романы дүрийн үндсэн үйлдлийн шугамыг гаднаас баяжуулсан нь унших сонирхлыг нэмсэн төдийгүй, масс[уншигч]-ыг дээш татаж, урьдын Юань улсын байдлаар амьдрал явахаа больсныг хэрхэн дүрсэлснээс ажиглавал, түүхийн баримт ямагт агуулгаа шинэчилдгийг уран зохиолд учирласан романы яруу тайлбар ийм байна.

УЛААНБААТАР. 2022.05.15

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 101 (6833)